Сэрэмжлүүлэг

2017 оны 6 сарын 8 285

Монголчууд бид баяр наадмыг хамт олноороо өргөн тэмдэглэдэг уламжлалтай боловч баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, наранд цохиулах зэрэг явдал гардаг. Иймд ард иргэдэд доорх сэрэмжлүүлгийг өгч байна.

Ø Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Ø Наранд цохиулахаас сэргийлж нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд зогсохгүй байх

Ø Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших

Ø Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх

Ø Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

Ø Хоол хүнсэнд хэрэглэгдэх сав суулга, аяга, таваг, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх

Ø Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах,

Ø Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

Ø Хоол хүнсээ ялаа, шавжнаас сайтар хамгаалах

Эдгээр энгийн хялбар аргуудыг хүн бүр хэрэгжүүлж чадвал хоолны хордлогот халдвар, гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй, бусдад халдвар тархахаас сэргийлж чадна.

 Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах  /Зөвлөмж/

           Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2011 стандарт зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар доорх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

             1.Морь унаач хүүхэд бүрийг "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (МNS 6264:2011) стандартад заасан хувийн хэрэгслээр бүрэн хангахыг морь уралдуулж буй эзэд анхаарах

              2.Морь унаж буй хүүхэд уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах

Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлыг аймаг, сумын  Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг, эх хариуцах ёстойг анхааруулж байна.

САЙХАН НААДААРАЙ

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН  ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ