“Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” дэвжээ тэмцээн зохион байгуулав

2019 оны 11 сарын 14 241

Аймгийн Цагдаагийн газар, Есөнбулаг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран Есөнбулаг сумын багуудын дунд “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” дэвжээ тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 6 баг өрсөлдөн архины хор уршиг, нийгэмд гарч байгаа өөрчлөлт, хүний зан араншинг хэрхэн өөрчилж байгааг дүрийн тоглолтоор харуулж, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулав.

Нийт оролцсон 6 багаас Баянхайрхан багийн Ирээдүй баг 72.8 оноогоор нэгдүгээр байр, Харзат багийн Амьдралын өнгө баг 58 оноогоор хоёрдугаар байр, Оргил багийн Positive message баг 53.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ