"Иргэдийн оролцоо- Байгаль орчны хяналт" сарын аяны хүрээнд

2019 оны 4 сарын 22 124

Нийгмийн хамгаалал, эрчим хүч, хэмжил зүйн хяналтын чиглэлээр

Эрдэнэ сумд 4 аж ахуйн нэгжид байгууллагад төлөвлөгөөт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээ хийж, нийт 34 зөрчил илрүүлж, 12 зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, 15 зөрчилд зөвлөмж хүргүүлж, 6 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө, 5 төрлийн 31 заалттай зөвлөмж материал өгч, салбарын сургалтыг 120 орчим иргэд хөдөлмөрчдөд зохион байгуулж 9 төрлийн гарын авлага тарааж ажиллав.

МХЕГ-ын даргын баталсан 01/48 дугаартай удирдамжийн дагуу Эрдэнэ сумд хэрэглэгдэж байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам, нийтийн эзэмшлийн гудамжинд ашиглаж байгаа цахилгаан дамжуулах шугам, кабелын ашиглалт аюулгүй ажиллагааны байдалд үзлэг шалгалт хийж 13 зөрчил илрүүлж, зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 1 төрлийн 5 заалттай зөвлөмж хүргэж ажиллав.

Иргэн Г.Болдбаатар, Г.Даш, Петровис шатахуун түгээх станцуудын шатахууны шахалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Тус сумын гүний 2 худгийн тоолууржуулалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг хийхэд 1 зөрчил илэрч зөрчлийг арилгуулахаар сумын удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ