Шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

2019 оны 12 сарын 16 98

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын баталсан 2019.01.08-ны өдрийн 01/04 дугаар “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 12 сарын 03-12-ны өдрүүдэд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газар 5, бялууны цех 4, хүнсний бөөний төв 6 буюу нийт 15 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв.

Урьдчилан сэргийлэх хяналтын явцад ажлын байрны дотоод орчин, тоног төхөөрөмж зэргээс  105 арчдасны сорьц авч, бүтээгдэхүүний 9, халдваргүйтгэлд хэрэглэж байгаа 4 бодисоос  дээж авч Нэгдсэн лабораторид шинжлүүлж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 9 объектод улсын байцаагчийн хамтарсан 85 заалттай 9 албан шаардлага хүргүүлэв.

Хяналт шалгалт 12 сарыг дуустал үргэлжилнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ