Дотоод хяналтын чиглэлээр сургалт хийсэн тухай

2019 оны 6 сарын 3 140

“Алтайн хүдэр”ХХК-ийн Таяннуурын уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа хүдэр тээвэрлэлт, засвар үйлчилгээ хариуцсан 13 аж ахуйн нэгж, байгууллага болон хувь тээврийн жолооч нарт Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах  нийтлэг журмын дагуу байгууллагад дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулах талаар болон “Нийгмийн даатгалын багц” хууль, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулийн талаар 3  цагийн сургалт мэдээлэл хийлээ.

Тус сургалтыг зохион байгуулснаар дотоод хяналт шалгалт хийж, ажлын байрны эрсдэл үнэлэн аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралт, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлыг ойлгон, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүн харагдаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ