Сургууль, цэцэрлэгүүдэд “Байгууллагын дотоод хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулав

2019 оны 5 сарын 3 468

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Есөнбулаг сумын I, II, III, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль, II, III, V, VII, VIII, IX цэцэрлэгийн дотоод хяналт хариуцсан ажилтнуудыг хамруулан “Байгууллагын дотоод хяналт” сэдэвт сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

Энэ үеэр Есөнбулаг сумын III сургуулийн дотоод хяналтын нэгжийн ахлагч Д.Цэрэндорж сургуулийнхаа дотоод хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, бусад сургууль, цэцэрлэгүүдэд туршлагаа хуваалцав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ