“Дотоод хяналтыг сайжруулах нь” Хишиг өдөр

2019 оны 4 сарын 15 601

Мэргэжлийн хяналтын газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд “Дотоод хяналтыг сайжруулах нь” сэдвээр Хишиг өдрийг зохион байгуулж,  тус арга хэмжээнд Тэс петролиум ХХК, Монсуль ХХК –уудын дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнуудыг сэлгэн ажиллуулж, холбогдох хяналтын хуудсаар эрсдэлийг тооцож үнэлгээ, дүгнэлт өгч ажилласны зэрэгцээ, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 11 ШТС –уудын 20 гаруй ажилтнуудад зөвлөмж, заавар өгч, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар харилцан туршлага солилцож, “Миний нутаг”  телевиз, Алтай радиогоор иргэд, олон нийтэд сурталчилж, мэдээлэл хийв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ