Танилцуулга

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь анх 1996 онд Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байгаад 2002 онд Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоол, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор хяналтын байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоонд шилжиж аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын алсын хараа: Мэргэжлийн хяналт шалгалт- Хүний эрүүл, аюулгүй амьдралын төлөө

Үйл ажиллагааны стратеги зорилт

Стратегийн зорилт 1:
Чадварлаг, мэргэшсэн, мэргэжилтнүүдийг бий болгох, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах

Стратегийн зорилт 2:
ААН, байгууллага, иргэдэд хууль тогтоомж дүрэм журмыг сурталчлах, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх

Стратегийн зорилт 3:
Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан эрсдэлийг бууруулж, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч, хөдөлмөрлөх, үйлчилгээ авах нөхцөлөөр хангах

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь:

  • Байгаль орчин, Дэд бүтэц, Хөдөлмөрийн  хяналтын хэлтэс
  • Эрүүл мэнд, Боловсрол, Хүнсний  хяналтын хэлтэс
  • Экспорт, Импортийн хяналтын хэлтэс
  • Захиргаа удирдлагын  хэлтэс
  • Лавлагаа лаборатори гэсэн 5 нэгж нийт 48 ажилтантайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛ

Дэд бүтцийн хяналт

  • Барилгын техникийн хяналт
  • Харилцаа холбооны хяналт
  • Авто замын хяналт
  • Авто тээврийн хяналт
  • Хэмжил зүйн хяналт
  • Эрчим хүчний хяналт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт

  • Нийгмийн хамгааллын хяналт
  • Хөдөлмөрийн хяналт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт

  • Эрүүл ахуй халдвар судлалын хяналт
  • Эм, биобэлдмэлийн хяналт
  • Эмчилгээ оношлогооны чанарын хяналт

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналт

  • Мал эмнэлгийн хяналт
  • Мал, амьтан үржлийн хяналт
  • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
  • Боловсрол, соёлын хяналт

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналт

  • Геологи уул уурхайн хяналт
  • Байгаль орчны хяналт
  • Хилийн мэргэжлийн хяналт
  • Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт
  • Хилийн мал амьтан хорио цээрийн хяналт
  • Хилийн ургамал, хорио цээрийн хяналт
  • Стандарт чанарын хяналт

Сүүлд нэмэгдсэн мэдээ