Бүтэц зохион байгуулалт

ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Тус мэргэжлийн хяналтын газрын захиргаа удирдлагын хэлтэс нь дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч, харуул, үйлчлэгч, жолооч зэрэг орон тоотойгоор байгууллагын үндсэн болон туслах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, аж ахуйн үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэж байна. 

БАЙГАЛЬ ОРЧИН,  ДЭД БҮТЭЦ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН  ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Тус хэлтэс нь тус аймагт хот байгуулалт, барилга, инженерийн байгууламж, өргөх механизм, эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээлэл холбоо, хэмжил зүй, байгаль орчин, геологи уул уурхай, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарын хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг сахиулах, сурталчлан ухуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн байгууллага, аж ахуйн нэгж,  иргэдэд мэргэжлийн  зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг ханган, хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1, улсын байцаагч 12, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Тус хэлтэс нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт хүнс, орчны аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг хангах, хүн, мал, амьтны халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хүн, мал эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх, бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлж, мал эмнэлэг, мал аж ахуй, үржил, газар тариалан, ургамал хамгааллын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, аймгийн төвийн хүн амыг баталгаатай, эрүүл хүнс, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр хяналт тавьж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хангуулах, лабораторийн шинжилгээгээр хүнсний чанар, аюулгүй байдлыг тогтоох зорилт тавин хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1, улсын байцаагч 10 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

НЭГДСЭН ЛАБОРАТОРИ

Нэгдсэн лаборатори нь хими, хор судлалын лаборатори, эрүүл зүйн нян судлалын лаборатори, таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар Лабораторийн эрхлэгч -1, шинжээч-3, лаборант-2 нийт 6 орон тоотойгоор “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”  хуулийн хүрээнд 84 нэр төрлийн бүтээгдэхүүнд 448 үзүүлэлтээр 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэлийн эрх авсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Лаборатори нь орчин үеийн шинжилгээний арга аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими,физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, ургамал, ургамлын гаралтай түүхий эдэд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн гаргахад  үндсэн зорилгоо болгож байна.

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛ ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээр, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хүний олон улсын хөл хориот, мал амьтны гоц халдварт болон ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэн, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний эрсдэлийг тооцон, чанар аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагааг Монгол Улсын хилийн боомт, гүний гаалийн хяналтын объектэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс, улсын байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах бодлого зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хилийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч-1, улсын байцаагч-5, жолооч-1, ариутгагч-1 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ